SDasdas

ТҮҮХЭН ХӨГЖИЛ

Хөвсгөл аймаг дахь Политехник Коллеж нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 331-р тогтоолоор Ойн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр анх байгуулагджээ.  Тус сургууль нь Бүрэн сумын “Сүхбаатарын алдар” нэгдлийн суурин дээр нарийн мужаан, уулын тракторч гэсэн 2 үндсэн мэргэжлийн ангитай, 60 сурагч, 2 багш, удирдах ажилтантай анх сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Тус сургууль Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/203 дугаар тушаалаар Политехник Коллежийн ангилалд шилжиж, ойн техникч 1.5, иргэний барилгын техникч 1.5 жилийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч, техникчийн түвшний сургалтыг эхлүүлэв.Техникчийн түвшний хоёр ангийн элсэлтийн квот Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/92 дугаар тушаалаар “Ойн техникч-20”, “Иргэний барилгын техникч-20”-оор батлагдав. Тус сургууль нь үүсэн байгуулагдсанаас хойшхи 52 жилийн хугацаанд 35 мэргэжлээр 13000 гаруй суралцагчдыг бэлтгэн төгсгөж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн байна.