Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны А/200 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ын дагуу “Монгол ур чадвар-2025” сургуулийн шатны уралдаан хоёр өдөр амжилттай болж өндөрлөв.
Энэ удаагийн уралдаанд зургаан мэргэжлийн чиглэлээр оролцож, шилдэгүүдээ тодруулав.
Механикжсан тээврийн хэрэгсэл, мехнизмын засвар үйлчилгээ мэргэжлийн ангилалд М.Алтанхуяг, Б.Баасансайханбаяр, Д.Дэлгэрмөрөн, Э.Лхагвадорж нар оролцож, тэргүүн байрыг Б.Баасансайханбаяр эзлэж, сургуулиа төлөөлөн үндэсний хэмжээний уралдаанд оролцох эрх авлаа.
Хоолны үйлчилгээ мэргэжлийн ангилалд Б.Амгаланбат, Б.Батгэрэл, О.Батдалай, .Мөнх-Эрдэнэ нар оролцож тэргүүн байрыг О.Батдалай эзлэж сургуулиа төлөөлөн үндэсний хэмжээний уралдаанд оролцох эрх авлаа.
Барилгын сантехник, хоолой угсралт мэргэжлийн чиглэлээр Б.Лхагбаяр, О.Түмэнцэнгэл, Ц.Лхагва-Очир, Ж.Төгсбилэгтболд нар оролцож тэргүүн байрыг Ц.Лхагва-Очир эзлэж, үндэсний хэмжээний уралдаанд оролцох эрх авлаа.
Барилгын шал, хананы засал чимэглэлч мэргэжлийн чиглэлээр С.Пүрэвдалай, Б.Сугармаа, Н.Нямлхагва, З.Баасандорж нар оролцож тэргүүн байрыг С.Пүрэвдалай тэргүүн байр эзлэж үндэсний хэмжээний уралдаанд сургуулиа төлөөлөн оролцох эрх авлаа.
Цахилгаан хангамж, тоног төхөөрөмж ашиглалт мэргэжлийн чиглэлээр Б.Хишигбат, Б.Лхагвадорж, Б.Гэрэлтбуд, Э.Буяннэмэх нар оролцож тэргүүн байрыг Э.Буяннэмэх эзлэж үндэсний хэмжээний уралдаанд оролцох эрх авлаа.
Барилга бүтээц, угсралт / модон эдлэлийн мужаан/ мэргэжлийн чиглэлээр А.Нямбаяр, П.Пүрэвдалай, Б.Энхбаяр нар суралцагч оролцож тэргүүн байрыг А.Нямбаяр эзлэж үндэсний хэмжээний уралдаанд оролцох эрх авлаа.
Шагналыг Аймгийн Боловсролын газрын дарга О.Бадраа, Мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсрол хариуцсан ахлах арга зүйч Ц.Мөнхсоёл,Монгол улсын мастер тогооч У.Адьяаням, сургуулийн захирал Б.Ганхөлөг нар гардуулан өгч, амжилт хүслээ.